ВИДЕО: Тээврийн жолоочийн голомтод батлагдсан тохиолдол тав боллоо
2020-11-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.12/ хийлээ.

 

Дэлхийн 216 улс орон бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 51 сая 251 мянган хүн өвчилж, 1,2 сая хүн нас барсан байна. Европ, Азийн зарим орнуудад коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. Манай улс гадаад дотоодын өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Иймд анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 3 мянга гаруй дуудлага иржээ. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 644 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,  энэ сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 21-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн гурван хүний давтан, гурван хүний хяналтын шинжилгээнд коронавирус илэрлээ. 

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 406  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 84хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 72 хүн хөнгөн, хүндэвтэр 10, хүнд 2  хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий. 

 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлын голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 шинжилгээ сөрөг гарсан.  Д-ийн голомтод батлагдсан  тохиолдол 5 болж байна. Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт үргэлжлэн хийгдэж байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Короновирус нь 18 - 19 дэх хоногт илэрч байна. Короновирустэй жолоочийн хувьд 21 хоногийн дараа илэрч халдвар тарсан энэ үед жолоочийн хавьтлын хүмүүсээс халдвар 21 хоногийн дотор хэзээ ч илэрч магадгүй юм. Иймд төр хорио цээрийн дэглэмийг сунгаж 21 хоногийн дотор хяналт тавьж хяналтыг чангатгах хэрэгтэй байна. 21 хоногийн дараа 14 хоног хяналтад байх шийдвэрийг гаргана уу.
2020-11-12
Gadnaas neg l surhii virus teeverleed l, zuuguud l bsan. Ard tumen bidniig songon bish. Yag iim yum bolno geed bsan yum.
2020-11-12
zochin:
Tatlaa tulheeguigeer ni Teevriin joloochiin Golomt bolgochihson uu. suvilagchiin uu emchiinhuu Enkh sarangiinh uu esvel Altanbulgiinhuu Bur POPuudiin golomt uu sain bodoj zuv bichitsgeegeerei
2020-11-12
зочин:
Бусад улс орны сайн жишээг авч даруй хэрэгжүүлвэл халдварын тархалтыг зогсоож улс орон хэвийн байдалдаа хурдан буцаж орох боломж бол байгаа юм байна. Эхний ээлжинд хөл хорио тогтоож УБ хотын сая гаруй хүнээ бүгдмйг шинжилгээнд хамруулах явдал маш чухал юм бна. Хүмүүсийг шинжилгээнд хамруулахдаа гэрбүлээр нь ч юмуу багцлаад шинжилгээ хийчихдэг юм бна. 10 -20 хүнээс авсан сорьцыт холиод 1 шинжилгээ болгоод хийчихдэг юм бна. Хэрэв тэр хольцын хариусөрөг гарвал тэр 10 -20хүн эрүүл харин тэр хольцын хариу эeрэг гарвал тэр 10-20 хүнээ нэгбүрчлэн дахин шинжилж тогтоодог юм бна. Ингэж хүмүүсээ халдвартөй халдваргүйгээр нь маш амархан ялгаж авснаар хот эргээд хурдан хэвийн аж амьдралдаа ордог юм бна. Одоо манайх ингээд хэн нь өвчтэй хэн нь өвчингүй яасан ийснэө мэдэхгүй хий дэмий л гэргэртээ айдас хүйдэстэй суух их л эрсдэлтэй Энэ тодорхойгүй байдлаас болоод цаашид эрсдэл улам л +дэх болтой.
2020-11-12
Udirdlaga oorchlogdood ih yum nazgairsan shuu
2020-11-12
зозчин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-12
Udirdlaga oorchlogdood ih yum nazgairsan shuu
Yagshd
2020-11-12
Хяналтын шинжилгээ гэж хаанаас авсан бэ ??:
Хяналтын шинжилгээ гэж хаанаас авсан шинжилгээ вээ ??
2020-11-12