COVID-19: Буриадын анхны Ерөнхийлөгч таалал төгсөв
2020-11-12

Бүгд Найрамдах Буриад Улсын анхны Ерөнхийлөгч, 1994-2007 оны хооронд тус улсыг удирдаж байсан Леонид Потапов 86 насандаа таалал төгсжээ. Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тэрбээр коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтэж байсан гэнэ. 

 

Леонид Потапов 1935 оны долдугаар сарын дөрөвний өдөр Буриадын Уакит тосгонд төржээ. Хабаровскийн дээд сургууль, Эрхүүгийн Ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн тэрбээр Улаан-Үдийн зүтгүүр вагон засварын үйлдвэрт ажиллаж байгаад хожим нь Буриадын ЗХУ-ын Коммунист намын мужийн хороонд ажиллаж байсан гэнэ.

 

1994 онд тэрбээр бүх ард түмний сонгуульд ялалт байгуулснаар Бүгд Найрамдах Буриад Улсын анхны Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнээр сонгогдож, 1998 болон 2002 онуудад улиран сонгогджээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төвд ажиллаж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ум мааний бад ни хум
2020-11-12