Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
2020-11-12

 

Олон улсын тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоогоод байгаа. Түүний ойрын хавьтлын таван хүнээс вирусын халдвар илэрсэн бөгөөд 73 иргэнийг тусгаарлан шинжилгээ аваад байгаа юм. 

 

Жолооч Д жолооч Д 11 дүгээр сарын 8-ны үдэш UB Palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзэж, улмаар гар барьж, зураг татуулснаа мэдүүлэгтээ дурдсан. Тиймээс дуучин Д.Дэмбэрэлнямбууг ойрын хавьтал гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ аваад байсан.

 

Харин дуучны шинжилгээний хариу сөрөг гарсныг цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр "Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тоглолтыг маань үзсэн хүн бүр эрүүл энх байх болтугай. Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг." гэжээ.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин