Б.Ууганбаяр: Нийт 1622 иргэнийг тусгаарлан ажиглаж байна
2020-11-12

 

ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар нийт 106 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 20582 иргэнийг эх оронд нь татан авч ирсэн байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хилийн боомтоор 6599 хүнийг татан авчээ. Одоогийн байдлаар нийт 27181  иргэн эх орондоо ирээд байгаа. арваннэгдүгээр сарын байдлаар дөрвөн удаагийн нислэг үйлдлээ. Уг нислэгээр 602 хүн эх орондоо ирсэн байна. Нислэгээр бага насны хүүхэдтэй 46, эрүүл мэндийн шалтгаантай 24, өндөр настан 20, бусад шалтгаантай 512 иргэн байгаа. Өмнө УОК-оос тавигдаж байсан таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэдийн эзлэх хувь сүүлийн татан авалтууд дээр нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн татан авалтыг харвал 85 хувь нь бусад шалтгаантай эх орондоо ирсэн байна. Нийслэлд 18 тусгаарлах ажиглах байранд 1416 иргэн байгаа. Орон нутагт 206 иргэн тусгаарлах байранд ажиглалтад байна. Нийт 1622 хүнийг тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь бүх нийтээр дагаж мөрдөх эрхзүйн зохицуулалт, хязгаарлалт тогтоох шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тиймээс мэргэжлийн байгууллага, ХӨСҮТ-өөс нөхцөл байдалтай холбоотой тандалт судалгаа хийж байгаа. Иймд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаарай. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин