Т.Мөнхсайхан: Дарханд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа
2020-11-12

 

УОК-ын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

 

-Сэлэнгэ аймагт илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол арваннэгдүгээр сарын 06-наас эхэлж зовуурь илэрч, 09-нд эмнэлэгт үзүүлсэн. Хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. "Энхсаран сувилалаас гарсан голомттой холбоогүйгээр үүссэн байх магадлалтай. Үүнээс өөр голомт байна уу гэж үзэж байгаа. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх даваа гарагаас зогсоохоор болсон. 

 

МУБИС-ийн коронавирус илэрсэн хоёр оюутны ойрын хавьтлыг тогтоож тусгаарлаж  шинжилгээ авч байна. Нийт 50 орчим ойрын хавьтал байгаа.  Сэлэнгэ аймагт ойрын хавьтлыг тодорхойлж тусгаарласан. Шинжилгээ хийж байгаа. Дарханд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Тухайн иргэн нь УБ паласт тоглолт үзсэн. Шинжилгээний хариу гараагүй байгаа.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин