COVID-19: Гэртээ цэвэрлэгээ хийх цөөн зөвлөмж
2020-11-13

Оросын Хэрэглэгчийн хяналтын газар цар тахлын үед гэрээ хэрхэн цэвэрлэх талаарх ээлжит зөвлөгөөг өгчээ. 

 

Энэ байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд хаалганы бариул, унтраалгыг арчих ёстой бөгөөд саван эсвэл спирт, хлортой шингэн бүхий ариутгагчаар цэвэрлэхийг зөвлөжээ. Гэрт байгаа хүмүүсийн нэг нь ч халдвар аваагүй, эрүүл бол унтраалгуудыг байнга арчихгүй байж болно. Харин халдвартай хүн байгаа бол тухайн хэсгүүдийг ашигласан тухай бүрт арчиж, угаахыг сануулсан байна. 

 

Ширээ, сандал, ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад хатуу гадаргуутай эд зүйлийг саван эсвэл ариутгагч салфеткаар арчих хэрэгтэй.

 

Харин гал тогооны өрөөний ширээ, тавцангуудыг ариутгагч шингэн, эсвэл спирттэй салфеткаар арчин ариутгах нь зүйтэй. Гэрт байгаа бүх хүн эрүүл бол энэ цэвэрлэгээг өдөрт нэг л удаа хийхэд хангалттай бол халдвартай хүн амьдарч байгаа тохиолдолд ашигласан тухай бүрт болон хоол идсэний дараа бүх ширээ сандалыг ариутгах ёстой гэнэ.

 

Мөн бие засах өрөө, угаалгын өрөө, суултуурыг хлортой ариутгагчаар цэвэрлэхийг зөвлөсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин