Улаанбаатар хотоос 675 тээврийн хэрэгсэл гарчээ
2020-11-13

 

"Ковид-19" цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот болон зарим аймагт хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. 

 

Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ. 

 

Мөн Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үйлчилгээнд гарсан нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв. 

 

Shuud.mn
Сонин хачин