ВИДЕО: "Ээж хүү хоёрт ямар ч буруу байхгүй"
2020-11-13

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ.

 

Сэлэнгэ аймгийн оршин суугч 74 настай, эмэгтэй иргэн Ц-ээс коронавирус илэрсэн. Түүний ойрын хавьтагч болох нэг гэрт амьдардаг бэр, ач хүү нарын шинжилгээ нь эерэг гарсан. Тодруулбал, 74 настайн эмэгтэйн бэр Д нь  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цэцэрлэгийн багшаар ажилладаг аж. Ангийн  хүүхдүүдийн эцэг эхчүүдийг ажилладаг байгууллагаар нь ангилсан байна.

 

Тухайн хүмүүстэй холбогдож  зөвлөмж зөвлөгөө, гэрийн тусгаарлалтад оруулсан өгчээ. Мөн ач хүүгийн ангид 30 хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийн гэр бүлийнхэнтэй холбогдож, зөвлөмж, зөвлөгөө өгч, гэрийн тусгаарлалтад оруулсан.

 

“Ээж хүү хоёрт ямар ч буруу байхгүй. Та бүхэн буруутгалгүй, сэтгэл санаагаар дэмжиж өгөөч. Бидний л адил ажил хөдөлмөр, хичээл сургуульдаа явж байсан.” Эцэг эхчүүд хүүхдүүддээ гол анхаарлаа хандуулаарай. Иргэн Ц нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн. Ойрын хавьтлуудыг тогтоосон. Үлдсэн 12 хүнийг шинжилгээнд хамруулсан. Урд шөнө авсан 14 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин