Байден Хиллари Клинтоныг НҮБ-ын элчээр томилж магадгүй
2020-11-13

Жозеф Байден тэргүүтэй шинэ захиргаа батлагдвал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Хиллари Клинтон НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаал хашиж магадгүй гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Вашингтон Пост сонин мэдээлжээ.

 

"Анхаарал татахуйц томилгоонуудын нэг нь Хиллари Клинтоныг НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчөөр томилох явдал. Ингэснээр энэхүү албан тушаал ерөнхийлөгчийн захиргаанд чухал ач холбогдолтой гэдгийг Байден харуулахыг хүсэж байгаа. Хиллари Клинтоныг томилсноор дэлхийн тавцанд АНУ-ын үүрэг оролцоо болон олон улсын хамтын ажиллагаа хумигдаж буй энэ үед НҮБ-ын нэр хүндийг дээшлүүлэх юм" хэмээн Вашингтон пост онцолжээ.

 

Эргэн сануулахад, АНУ-д бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж өнгөрсөн бөгөөд Америкийн тэргүүлэгч хэвлэлүүдийн таамаглалаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден ялалт байгуулахад шаардлагатай 270 саналыг авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хог шаар:
Сэжигийн ёс бус яриатай гаж донтон байх газраа оч, нийгэмээс ийм хог шааруудыг хурдан далд оруулж, цэвэрлэе
2020-11-13
Зочин:
Энэ нэг муухай ал юм л бол албан тушаал гэж байх юм.Зүгээр л ал аа дэлгээд хэвтэж байхгүй яасан их дур вэ.
2020-11-13
Хог шаар:
Сэжигийн ёс бус яриатай гаж донтон байх газраа оч, нийгэмээс ийм хог шааруудыг хурдан далд оруулж, цэвэрлэе