ЭМЯ: 1394 хүний шинжилгээний хариу СӨРӨГ ГАРЛАА
2020-11-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.15/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 

-Өглөө 11 цагийн мэдээнээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүний шинжилгээ, Дорнод аймгийн лабораторид 68 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэлийн хотын нэгдүгээр хавьтал 909 шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. Тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1394 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин