Судалгаа: Ам зайлагч КОРОНАВИРУСИЙГ УСТГАДАГ
2020-11-18

Британийн Кардиффийн их сургуульд хийсэн шинэ судалгаагаар ам зайлагч шингэн вирус амны хөндийд орсноос хойш 30 секундийн дотор вирусийг устгадаг гэсэн дүн гарчээ. Тиймээс хлоридын цетипиридинийн \СРС \ 0.07 хувийн агууламжтай шингэнийг коронавирустэй тэмцэх нэг арга болгон ашиглаж болно гэж эрдэмтэд өгүүлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Лабораторийн судалгаагаар ам зайлагч шингэн нь шүлсэнд агуулагдах коронавирусийг устгадаг гэсэн дүн гарсан байна. Гэхдээ ам зайлагч ашигласнаар уушги болон амьсгалын зам руу орохгүй учир эмчилгээний зорилгоор ам зайлагчийг ашиглахад үр дүнтэй эсэх талаарх баталгаа байхгүй, гэдгийг онцолжээ.

 

Энэ дүгнэлт одоогоор шинжээчдийн үнэлгээ аваагүй, гэхдээ СРС агууламжтай шингэнүүд SARS-CoV-2 вирусийн ачааллыг бууруулахад нөлөөтэй гэсэн өмнөх судалгаануудтай үр дүн нь давхаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин