COVID-19: Орост илэрсэн вирусийн мутацийн талаар тайлбарлажээ
2020-11-18

Оросын хэд хэдэн бүс нутагт илэрсэн шинэ коронавирусийн мутациуд нь вирусийн патогенид нөлөөлөхгүй, өвчний хүнд хэлбэрийг үүсгэхгүй гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Смородинцевийн нэрэмжит Томууны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал Дмитрий Лиознов өгүүлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эрдэмтний өгүүлснээр Москва, Санкт-Петербург, Алтайн хязгаар зэрэг 13 бүс нутагт S уураг дахь М153Т мутаци илэрсэн байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова Сибирьт мутацид орсон коронавирусийн халдварын шинэ төрөл илэрсэн талаар мэдэгэдж байлаа. 

 

Вирус судлаач Алексей Аграновскийн мэдэгдсэнээр  мутацид орох нь тухайн нөхцөлд байгаа вирусийн хувьд зүй ёсны яв бөгөөд тиймээс вирус мутацид орсон гэдгээс айх шаардлагагүй гэнэ. Сибирьт илэрсэн вирус зөөвөрлөгдсөн гэдгийг онцолсон бол Оросын Шинжлэх ухааны академийн академич Вадим Покровский "Сибирьт коронавирус илэрсэн нь вирусийн халдвар болон тархалт хэрхэн явагдаж байгааг ойлгоход тахал судлалд нэн чухал" хэмээн мэдэгджээ. 

 

Судалгаа: Ам зайлагч КОРОНАВИРУСИЙГ УСТГАДАГ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин