Дотоодод бүртгэгдсэн халдвар нийт 65 боллоо
2020-11-19

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр, 

 

-Коронавируст халдвар дотоодод тархсан байдал өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал,

 

  • Улаанбаатар-18
  • Сэлэнгэ-24
  • Дархан-Уул-8
  • Дорноговь-1
  • Говьсүмбэр аймаг-1
  • Орхон аймаг-13
  •  

Голомтын нөхцөл байдлыг үзвэл Улаанбаатар хотоос эхэлсэн голомтоос ойрын болон дам хавьтлуудыг 2-3 удаагийн шинжилгээнд хамруулж хяналт тогтоогоод байгаа. Сэлэнгийн төмөр замыг дагасан голомтоос ихээхэн нэмэгдэж байна. Өчигдөр төмөр замын нийт бие бүрэлдэхүүнийг түргэвчилсэн тест, шинжилгээнд хамрууллаа. Үүнээс хамгийн эрсдэлтэй байж болох 955 хүнээс 945 хүнийг шинжилгээнд хамрууллаа" гэлээ. 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин