Тамхичид COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй
2020-11-19

Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын үед хорт зуршил халдварын явцын сөрөг нөлөөнүүдийг улам даамжруулах магадлалтайг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа юм. Тухайлбал, Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын мэргэжилтнүүд тамхичдад коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчлөл хэрхэн явагдаж байгаа талаар ярьсныг КП дамжууллаа. 

 

"Тамхи татах нь уушгины үйл ажиллагааг муутгаж, тамхи татдаг хүний организм шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын өвчинтэй тэмцэхэд хүндрэл учирдаг" хэмээн мэргэжилтнүүд өгүүлээд тамхичдад өвчний хүнд хэлбэр ажиглагдаж байгаа талаар онцолжээ.

 

Мэргэжилтнүүд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын эрүүл хэв маяг баримталж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа бөгөөд амны хаалт зүүж, олон нийтийн газарт бээлийтэй яван, хүмүүсээс 1.5 метрээс 2 метрийн зай баримтлахыг анхааруулж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин