Франц гацуурыг "нэн хэрэгцээт бараа" гэж зарлав
2020-11-19

Цар тахлын улмаас хөл хорио, хязгаарлалт тавьсан Францын эрх баригчид Зул сарын баярын өмнө гацуурыг "нэн хэрэгцээт бараа" хэмээн зарлан, буулт хийсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Ингэснээр, 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн задгай талбайд гацуурын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон байна. Гацуур худалдаалахад цэцэрлэгт хүрээлэн, задгай зах, супермаркетуудын авто зогсоолыг ашиглахыг санал болгожээ. 

 

Баярын уур амьсгал бүрдүүлэх нь хүмүүсийн сэтгэл санааг өргөхөд нэмэртэй гэж үзсэн бөгөөд "Энэ бол Францын гэр бүл, хүүхдүүд, энэ төрлийн салбарт ч чухал шийдвэр" хэмээн Францын Хөдөө аж ахуйн сайд  Жюльен Денорманди мэдэгдсэн байна.

 

Францад коронавирусийн өвчлөлийн тархалт нэмэгдсэний улмаас хязгаарлалт тогтоон супермаркетууд, хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг нэн чухал бараа бүтээгдэхүүн худалдах байгууллагууд л ажиллахыг зөвшөөрсөн. Супермаркетуудыг хувцас, ном зэрэг бараа зарахыг зөвшөөрсөн бол Зул сарын гацуурууд худалдаалдаг бусад дэлгүүрүүд хаалттай байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин