Судлаачид COVID-19 тархалтаас сэргийлэх үр дүнтэй аргуудыг нэрлэжээ
2020-11-24

Коронавирусийн цар тахал хүмүүсийн амьдралыг үзэх  хэвшмэл ойлголтыг өөрчилж, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн улс орнуудын засгийн газрууд төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэвч улс орон бүрийн оршин суугчид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг харилцан адилгүй хүлээн авч байгаа бөгөөд учир нь зарим арга хэмжээ үнэхээр үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тухайлбал, Орост бүхий л тоглолтуудыг цуцалж, танхимын дүүргэлтэд хязгаарлалт тавьсан ч нийтийн тээвэр болон эмнэлгүүдэд хүн хоорондын зай баримтлах журам огт мөрдөгдөхгүй байгаад иргэд бухимдаж байлаа.  

 

Улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс коронавирусийн тархалтын хурдад хамгийн их нөлөөлсөн арга хэмжээг Венийн Анагаах ухааны эх сургуулийн доцент, анагаахын статистикийн мэргэжилтэн Петер Клемек хамтранх ажиллагсдынхаа хамт судалсан байна. 

 

Мэргэжилтнүүд хамтран, коронавирусийн эхний давалгааны үед 79 улс оронд авч хэрэгжүүлсэн 6000 гаруй арга хэмжээний мэдээллийг судалжээ. Тэд судалгаандаа тооцоолох арга болон хиймэл оюун ухааны технологийг ашигласан байна.

 

Судалгааны дүнгээр, улсын хилээ хаах, эрүүл мэндийн салбарын боломжуудыг өргөтгөх, хэсэгчилсэн болон үндэстний хэмжээний хөл хорио, боловсролын байгууллагуудыг хаах болон тусгайлсан хөл хорионы арга хэмжээнүүд бусдаас илүү өвчлөлийн өсөлт саарахад нөлөөлж байгаа нь тогтоогджээ.

 

Харин нисэх буудлууд болон хил дээр хүмүүсийн эрүүл мэндийг шалгах, тест хийх тоог нэмэгдүүлэх, олон нийтийн газруудын гадаргууг ариутгах зэрэг нь бага үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг ажиглах арга хэмжээ нь ч төдийлөн үр дүнгүй гэж судлаачид үзжээ. 

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар хязгаарлалтын үр дүн нэн тэргүүнд үндэстний онцлогоос ихээхэн хамаарч байгаа гэнэ. Вирустэй тэмцэх гол арга нь эрүүл мэндийн салбарын боломжуудыг өргөтгөх явдал гэдгийг эрдэмтэд онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Битгий нэг талыг барьсан худлаа мэдээлэл тавиад бай. Хөл хорио гээд амраа бодоод бүгдийг нь хичнээн ч урт хугацаагаар бай хамаагүй зогсоочихож болдог бол амар байхсан гэтэл 5+14 хоног юу хийж байнаа. Өмнө нь алдсан байсан нь ойлгомжтой байна шүү дээ. Одоо дасан зохицох төлөвлөгөөгөө хурдан танилцуулаачээ, вакцинаа хурдан шийдэх бэлтгэлээ хангаачээ.
2020-11-24