Сэлэнгэ аймагт самар түүж яваад гацсан 433 иргэнийг татан авлаа
2020-11-25

Самар яваад хөл хорионы улмаас ууланд гацсан иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ. 

 

Энэ талаар УОК-ын, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "ЗТХЯ, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, НОК, Нийслэлийн шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллага хамтраад ууланд самар түүж яваад гацсан иргэдийг Улаанбаатар хот руу галт тэргээр татах ажиллагааг  өчигдөр нэгдсэн байдлаар зохион байгууллаа. 

 

Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 433 иргэн ирсэн. Шөнөдөө бид Нийслэлийн эрүүл мэндийн газраас PCR шинжилгээ авах ажиллагааг явуулаад өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр иргэд гэрийн дэглэм сахиад, шинжилгээний хариу гартал хөдөлгөөн үйлдэхгүй байхыг бас давхар сануулъя" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин