Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь хуурай ханиалгаж байна
2020-11-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.30/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 348 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 791 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 354 байгаа.

 

Нийт батлагдсан тохиолдолд илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгээр нь авч үзвэл: 

 

  • Хуурай ханиалгах: 21%
  • Нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх: 9-12 %
  • Жихүүдэс хүрэх, амт үнэр мэдрэхгүй болох: 4-7 %
  • Нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар хоолой хуурайших, ядрах: 1-2% байна. 

 

Мөн 2-90 насны хүмүүс бий. Дундаж нас нь 33,2 байна.Халдвар авсан  0-15 настай 75 хүүхэд байгаа. Үүнээс 0-9 насны 38 хүүхэд бий. Нэг настай 2 хүүхэд, Хоёр настай 3 хүүхэд бий. 70-аас дээш насны есөн хүн байгаа. 80,81 настай гурван хүн байгаа. 90 настай нэг хүн бий. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин