Ипотекийн зээл 6 хувь боллоо
2020-10-20

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт орж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Уг журмын өөрчлөлтийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгогдох орон сууцны ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулах бөгөөд түүнээс өмнө олгогдсон зээлийн хүүнд өөрчлөлт орохгүй байхаар тусжээ.  

 

“МИК ОССК” ХХК нь Засгийн газрын орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оролцогч банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулна.

 

Хөтөлбөрийн хүрээнд 6%-ийн зээл олгох банкууд:

  1. Ариг банк  
  2. Богд банк  
  3. Голомт банк  
  4. Капитрон банк
  5. Кредит банк
  6. Төрийн банк
  7. Тээвэр хөгжлийн банк
  8. Хаан банк  
  9. Хас банк
  10. Худалдаа хөгжлийн банк  

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг доорх холбоосоор үзнэ үү.

A-295 /Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам/

Тус журамд орсон өөрчлөлтийг доорх холбоосоор үзнэ үү.

А-392 /Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын өөрчлөлт/  

Эх сурвалж mik.mn

Shuud.mn
Сонин хачин