"Спутник V" вакцин тариулснаас хойш 42 хоног согтууруулах ундаа ууж болохгүй
2020-12-07


Оросын нийслэл Москва хотод өнгөрсөн бямба гарагт эрсдлийн бүлгийнхнийг коронавирусээс сэргийлэх тарилгад хамруулж эхэлсэн, ойрын үед улс орон даяар вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. 

 

Вакцинжуулалтад "Спутник V" вакцин ашиглаж байгаа бөгөөд энэ тарилгыг хийлгэсний дараа ямар заавар зөвлөгөө дагах ёстой талаар Оросын дэд сайд Татьяна Голикова мэдээлжээ. Түүний өгүүлснээр, вакцин хийлгүүлсэн хүн олон зөвлөмж дагахын дотор 42 хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэнэ.

 

Коронавирусээс сэргийлэх тарилга хийлгүүлснээс хойш согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаад зогсохгүй олон хүнтэй харьцахгүй байх, амны хаалт зүүж, олон нийтийн газарт зай барихыг дэд сайд уриалжээ. Вакцин хийлгэснээс хойш 42 хоногийн дотор дархлаа үүсэх тул энэ хугацаанд коронавирусийн халдвар авахгүй байх нь чухал гэж тэрбээр онцолсон байна. 

 

Татьяна Голиковагийн өгүүлснээр, нэн тэргүүнд эрсдлийн бүлгийнхэн буюу эмнэлгийн ажилтнууд, багш нар, хууль сахиулагчид, олон нийтийн албаны ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах аж.

 

Эргэн сануулахад, Оросын коронавирусээс сэргийлэх вакциныг бүртгэсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж байлаа. Энэ вакцины туршилтад охин нь оролцсон гэж Владимир Путин мэдэгдсэн юм.

 

Ийнхүү вакцин бүртгэсэн талаар мэдэгдсэний дараа клиникийн туршилт бүрэн дуусаагүй байхад оросуудад энэ тарилгыг хийж эхэлсэн. Улмаар эхний тунг хийлгэсэн хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Оросын вакцины талаарх нийтлэлийг эрдэмтэд ихээхэн шүүмжилж, хуурамч мэдээлэлтэй хэмээн буруутгаж байлаа. Түүнчлэн туршилтын вакциныг яаран хэрэглэж байгаа нь хүмүүс дээр хийж буй эрсдэлтэй туршилт гэж барууны орныхон буруутгаж байсан юм.

 

Цар тахал: АНУ, Орос вакцинтай болсон ч өөдрөг таамаглал гаргасангүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Y:
Th
2020-12-11
42 хоног дотор тэсэхгүй архи уучихбал яг яах юм бол. Болохгүй гээд л орхичихбол тоохгүй ш дээ. 10-20 хоноод мартаад ууцгаана. Яагаад болохгүй нь гол нь сурталчилж таниулж ойлгуулах хэрэгтэй.
2020-12-07
Y:
Th
Манайхан энэ вакцины талаар ярихгүй бгаа нь ийм учиртай бж
2020-12-07
xxa:
shal zawharsan ed bn
2020-12-07
Zochin:
Ooroo uheheesee aigaad ohinioo turshiltand oruuljee kkk ami amia bodonoo gedeg chini uuniig l heldeg bIhgui yu
2020-12-07