Япон, АНУ-ын хамтарсан команд штабын сургуулилалт эхэллээ
2020-12-07

Америк, Японы хамтарсан "Ямасакура" команд-штабын сургуулилалт даваа гарагт Кюсо арлын баруун өмнөд хэсэгт байрлах Кумамото цэргийн бааз дээр эхэлжээ. Энэ сургуулилалт 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна.

 

Цэргийн сургуулилалт хэрхэн явагдах талаарх тодорхой мэдээллийг нийтэд өгөөгүй, харин дайснаас ирэх халдлагыг эсэргүүцэх ажиллагааг компьютерүүд дээр хийх гэнэ. Үүнд дайсны десант, хорлон сүйтгэгчдийн үйл ажиллагаа, кибернетик болон электрон дайны эсрэг арга хэмжээнүүд багтсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Сургуулилтад Окинава зэрэг Японы бусад арлууд дахь объектуудыг ашиглах гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр сургуулилтад Японы 4000 орчим цэргийн алба хаагч, Америкийн 1000 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд цар тахлын улмаас оролцогчдын тоог багасгажээ.

 

"Ямасакура" сургуулилалтыг 1982 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь энэ арга хэмжээнд Австрали, Канадын зэвсэгт хүчнээс ажиглагчид оролцдог байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин