Орос Пакистанд коронавирусийн вакцин санал болгожээ
2020-12-08

Орост үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг Пакистанд нийлүүлэх саналыг Пакистаны эрх баригчид ОХУ-аас хүлээн авсан гэнэ. Энэ талаар Пакистаны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Захида Хафиза Чаудри мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

"Пакистан улс коронавирусийн хоёр дахь давалгаатай тэмцэхээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй энэ үед Оросоос коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх саналыг бид хүлээн авсан" гэж Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгджээ. Улмаар энэ саналыг Пакистаны Эрүүл мэндийн яаманд илгээсэн байна. 

 

Пакистан улс цаг тухайд нь вакцин авахын тулд вакцин нийлүүлэх хэд хэдэн байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байгаа гэнэ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 432 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 370 мянган хүн эдгэрч, 8487 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Orosuud ih muuhai yuma, batlagadaagui vaccinaa haldwar ih bga yaduu ulsuudad turshih ni de.
2021-06-03
Эрдэнэ:
хулхи юм аа монгол мэьийн ядуу орнуудад шахчих санаатай
2020-12-09