ОХУ: Гадаадад хадгаламжтай парламентын гишүүдийн бүрэн эрхийг цуцална
2020-12-09

Оросын Төрийн дум сенатч болон депутатуудын бүрэн эрхийгр хасах тухай хуулийн төслийг баталжээ. Вести агентлагийн мэдээлснээр Оросын Парламентын дээд болон доод танхимын гишүүдийн статусын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү баталсан байна.

 

Энэ хууль хүчин төгөлдөр болсноор Парламентын гишүүд гадаадад данс, хадгаламжтай нь илэрвэл тэдний бүрэн эрхийг дуусгавар болгох гэнэ. Түүнчлэн гадаад улс орны иргэншил авсан нь тогтоогдвол мөн л гишүүний бүрэн эрхээ цуцлуулах аж. 

 

Шинэ хуулийн төсөлд цэрэг болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид депутат эсвэл сенатчийн үүрэг гүйцэтгэх үеэрээ албанаасаа хаагдсан байх ёстой гэнэ. Өнгөрсөн сард Оросын Төрийн дум Төрийн зөвлөлийн статус болон бүрэн эрхийн тухай хууль баталсан юм. Энэ хуулиар мөн л гишүүдэд тавигдах хязгаарлалтуудыг тусгасан бөгөөд Төрийн зөвлөлийн гишүүд гадаадад хадгаламжийн данстай байх, гадаад улс орны иргэншилтэй байхыг хориглосон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин