Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ААН-ийн тоо өсжээ
2020-12-09

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 697.6 мянган ажиллагчид хамрагдсан байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (5.6%) мянгаар, өмнөх улирлаас 310 (0.7%) -аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 12.2 (1.8%) мянгаар, өмнөх улирлаас 21.3 (3.1%) мянгаар тус тус өсжээ.

 

Дэлгэрэнгүйг  ЭНДЭЭС үзэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин