Үсчин, зочид буудал, сургалтын төвийн үйл ажиллагааг дараагийн шатанд нээнэ
2020-12-09

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл болон зарим аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 34 чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр тусгасан. Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

 

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

-       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

-       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

-       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-       Үсчин

-       Амралт, жуулчны бааз

-       Зочид буудал

-       Дэн буудал

-       Түргэн үйлчилгээний цэг

-       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Сургалтын төв бол бүх суралцагчдын хаяг, холбоо барих утас гээд холбогдсон ирсэн бүх хүний судалгаа нь хамгийн тодорхой байдаг. Хамгийн их хохиорч байгаа салбар н сургалтын төвүүд байна.
2021-01-09
irgen:
зочид буудал ачаалал бага тул дэглэмээ мөрдөөд ажиллах бүрэн боломжтой
2020-12-11
zocin:
uschin buugnurul uusgene usend nyan bakteri ihtei
2020-12-10
Үсчин , хувцас хоёр ямар эрсдэл бгаа юм болоо. Хүнсний дэлгүүр , барааны дэлгүүр хоёрын аль нь их хүнтэй билээ дээ. Гүй тэр Нарантуул зах бна. Хамаг юм нь маш хямд. Гадна орчин. Сонин шийд их гарах юмаа
2020-12-10
zocin:
uschin buugnurul uusgene usend nyan bakteri ihtei
Бурхан минь
2020-12-09
Фффф:
Үсчин нээгээчээ
2020-12-09
иргэн:
Нээхийгээ биш хаахыгаа л хэлчих. Тэгвэл их тодорхой болох гээд байна. Өөрөөр хэлбэл 10-аас дээш хүн цугалсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдэг ч юум уу. үзвэр үйлчилгээ спортын арга хэмжээ гээд л тэгэхгүй бол нээхийг нь гэхээр амьдрал баян юм болохоор логиг алдаа гараад байна шүү дээ.
2020-12-09