2019 оны 11 дүгээр сард Италид COVID-19 тохиолдол гарч байжээ
2020-12-10

Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Италийн Милан хотод дөрвөн настай хүүгийн хамрын хөндийгөөс авсан дээжнээс шинэ төрлийн коронавирус илэрч байсан гэнэ. Энэ талаар Миланы Улсын их сургуулийн нийтэлсэн судалгаан дээр үндэслэн Италийн ANSA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүд анхны шинж тэмдэг болох ханиалга, нус гоожих шинж тэмдэг 2019 оны 11 дүгээр сарын 21-нд эхэлсэн байна. Улмаар 11 дүгээр сарын сүүлээр хүүг түргэн тусламжийн хэсэгт авчирсан бөгөөд үүнээс хэд хоногийн дараа биеэр нь улаан тууралт гарсныг эмч нар улаан бурхан өвчнөөс үүдэлтэй гэж үзэн улмаар тест хийжээ.

 

Тухайн үед шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний талаар Италид хэн ч таамаглах боломжгйү байв. Учир нь Уханьд гарсан энэ шинэ халдварын талаар Хятадын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор мэдээлсэн юм.

 

Ингээд хүүд улаан бурхан гэсэн онош тавьсан байна. Харин судлаачид хожим нь тестийн дээжийг дахин шинжлэхэд коронавирус илэрсэн гэдгийг ANSA агентлаг онцолжээ.

 

Судалгааны зохиогчдын тайлбарласнаар, тэд 2019 оны есдүгээр сараас 2020 оны хоёрдугаар сарын хооронд илэрсэн  улаан бурхан болон улаанууд өвчлөлийн тохиолдлуудыг дахин шинжлэхээр шийдсэн байна. Коронавирус нь хүүхдүүдэд Кавасакигийн синдром үүсгэж, арьсан бүрхүүл улайх магадлалтай гэсэн таамаглал бий. Италийн хойд зүгийн хотуудын эмч нар цар тахлын эхний давалгааны үед арьс нь улайсан тохиолдлууд их гарсныг онцолж байв. Гэхдээ энэ синдром тун ховор гарах бөгөөд аль ч тохиолдолд хэдэн арваар л хэмжигддэг аж.

 

Дэлхий даяар тахал дэгдэхээс өмнө, өнгөрсөн оны сүүлээр Италид коронавирус байсан гэсэн таамаглал өмнө нь ч гарч байсан. Хавдрын өвчлөлийн судалгаанд оролцсон нэгэн өвчтөнөөс өнгөрсөн оны есдүгээр сард авсан дээжид коронавирусийн эсрэг биет илэрсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Түүнчлэн Миланы урсгал усанд 2019 оны 12 дугаар сарын дундаар коронавирус илэрсэн тохиолдол гарч байв.

 

Харин Италид коронавирусийн цар тахал эхэлсэн гэж албан ёсоор тооцогддог өдөр нь 2020 оны хоёрдугаар сарын 21 юм. Тухайн үед Кодоньогийн нэг оршин суугчид энэ оношийг анхлан тавьж байв. Мөн энэ үед коронавирусийн халдвараас үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдсэн. Тахлын голомт нь Ломбарди муж болсон юм. Ийнхүү цар тахал эхэлсэн гэж албан ёсоор мэдэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо 1,76 саяыг давж үүнээс 959 мяган хүн эдгэсэн бол 61 240 хүн нас баржээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ub hotiin irgen.:
Mongol d ch gesen 11 saraas 1 sar hurtel mash ih hun uvdsun. Ter bol covid. Ene bol todorhoi. Oruulj ireegui geed eruul mendiin saiddaa hatan ner zuuj Frants huniig anhnii tohiolfol geed barij ideh geed. Onigoo Onigoo. Haniadaas yalgarah ni amt medrehgui boldog gesen. Bi yag tegsen. Amt medrehgui deer ni haluuraad mash udaan hanialgasan. Aduuniii mah sarmistai idej l darsan daa huurhii.
2020-12-11