Ким Жон Уны дүү БНСУ-ын Гадаад хэргийн сайдыг "сүрдүүлэв"
2020-12-10 13:56

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Ген Хва Хойд Солонгос дахь коронавирусийн тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор саяхан мэдэгдэл хийж байсан. Харин түүний энэ мэдэгдлийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон эрс шүүмжилжээ. 

 

"Үр дагаврыг нь тооцолгүйгээр ухамсаргүй мэдэгдэл хийснээс нь харахад тэрбээр Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын харилцааг улам хүйтэн болгохоор зорьж байгаа нь илт. Бид түүний үгийг хэзээ ч мартахгүй, тэр энэ үгсийнхээ төлөө ихээхэн өндөр төлөөс төлөх байх" хэмээн Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Ген Хва Бахрейнд болсон форумын үеэр Хойд Солонгос коронавирустэй тэмцэх талбарт хамтран ажиллах Сөүлийн уриалгад ямар ч хариу өгөхгүй байгаа талаар мэдэгдсэн юм. Түүнчлэн Хойд Солонгост коронавирусийн батлагдсан тохиолдол байхгүй гэсэн албан ёсны мэдэгдэлд итгэхэд хэцүү хэмээн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд онцолж байв. 

 

Хойд Солонгос нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж мэдэгддэг. Гэсэн ч 2020 он гарснаас хойш энэ улсад вирусийн эсрэг хатуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, хилээ хаасан юм. Түүнчлэн коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Бэлэн байдлын хүрээнд зоогийн газрууд, нийтийн халуун усны газар хаагдаж, нийслэл дэх хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-04
neg l ikh surduulsen baagynuud
2020-12-10