ТАНИЛЦ: Шинээр томилогдсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд
2020-12-11

 

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хэлэлцэн, шийдвэрлэв.   Шинээр томилогдсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг товч намтрыг хүргэе.

 

Жигжидийн Цэсэн:

 

-39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.

 

   

   

Дамдин овогтой Цоодол:

 

-1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн сургуулийг, 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг Кино драмын жүжигчин мэргэжлээр, 2017 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг сэтгүүл зүйн магистр мөн Оросын Холбооны Улсын Москва хотын Останкины мэргэжил дээшлүүлэх институтийг хөтлөгч, нэвтрүүлэгчийн уран чадвар мэргэжлээр тус тус төгссөн. Улсад 28 жил ажилласан бөгөөд үүнээс 1989-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизэд нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монгол Үндэсний Олон нийтийн телевизийн 5 дугаар нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын ерөнхий продюсер, 2016 оноос “Цэцэн энтертэймент” студийн Ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна.

 

Мянганбуу овогтой Наранбаатар:

 

1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд Өвөрхангай аймгийн Есөн-зүйл сумын 10 жилийн сургуулийг, 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан, орос судлаач мэргэжлээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэргээр, 2016-2019 онд Шихихутаг Их сургуулийг Хууль зүйн магистраар тус тус төгссөн. 1996-2006 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн захирал, 2015-2018 онд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2019 оноос Энхтайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

 

Баасанжав овогтой Ганболд:

 

-1955 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 1973 онд Ерөнхий боловсролын сургууль, 1979 онд Москвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1989 онд Москва Нийгмийн Ухааны Академид Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1979-1992 онд Үнэн сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2006 Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.  

    

Маруушийн Уянга:

 

1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын доктор. 2004-2015 онд “Тод толь” сангийн тэргүүн, 2005-2007 онд хүүхдийн “Өлзийт” зуслангийн захирал, 2002 оноос өнөөдрийг хүртэл “Саунд оф Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал, найруулагч, “Монголын Урлагийн ажилтны холбооны болон Олон улсын хүүхдийн зуслангуудын холбооны гишүүний сонгуульт ажилтай.

 

Гомбожавын Отгонбаяр:

 

1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн магистр. 1996-1999 онд Улаанбаатар төгиөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депод, 1999 оны 7 дугаар сараас Өдрийн сонинд сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар, 2007-2015 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, мөн ерөнхий эрхлэгчээр, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-03
хаан:
цэсэн ЖДҮ зээл аваад ажлаасаа мултраад байсан бил үү
2020-12-11
zochin:
Нягт чи юм хуулахдаа янзаарч бай л даа. Батцэнгэл найз чинь нэрээ татуулаад баяртай болсон ш дээ тэнэг мал минь
2020-12-11