АНУ: Pfizer вакциныг баталгаажуулахыг дэмжив
2020-12-11

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албадын яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхлэх газрын салбар хороо Pfizer/BioNTech коронавирусийн вакциныг дэмжихийг зөвлөсөн талаар France Presse агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх байгууллагын шинжээчид онц нөхцөл байдалд хялбаршуулсан журмаар вакциныг бүртгэхийг дэмжсэн байна. Салбар хорооны шинжээчдийн дүгнэлтийг Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхлэх газрын удирдлагууд авч хэлэлцэн, өргөдлийг шийдэх асуудлыг "аль болох шуурхай шийдвэрлэнэ" гэж мэдэгджээ. 

 

Хүнс эм бэлдмэлийн чанарын асуудал эрхлэх газар өмнө нь хялбаршуулсан журмаар вакциныг зөвшөөрч байсан ганц л тохиолдол байдаг бөгөөд  2005 онд боом өвчнөөс сэргийлэх вакциныг ийнхүү бүртгэж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин