ЭМЯ: Долоон хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 905 боллоо
2020-12-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.11/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 20633 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  долоон хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, нийслэлд зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь өмнөх  батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа.  Харин  хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон тус ажилтны хүү  байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 138 боллоо. Сэлэнгэ аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тус аймагт батлагдсан тохиолдол  нийт 208 боллоо.  Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. 

 

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 454 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 905 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 34 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 32 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 512 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 430 хүн хөнгөн, хүндэвтэр 76, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 175 хүн хөнгөн, хүндэвтэр 24  байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 154 хүн хөнгөн, хүндэвтэр 1, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 12 хүн байна.

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Сайд нь 1,2-р сард эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрнэ:
ЭМ-ийн сайд нь нь 1,2-р сард эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрнэ, 4,5-р сард халдвар оргил үедээ хүрнэ гээд байх юм. АМБАСЭЛМАА эмч зүгээр л гээд байх юм. Ямар учиртай юм бэ ?? Хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээ байгаа юм бэ ???
2020-12-12
Сайд нь 1,2-р сард эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрнэ:
ЭМ-ийн сайд нь нь 1,2-р сард эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрнэ, 4,5-р сард халдвар оргил үедээ хүрнэ гээд байх юм. АМБАСЭЛМАА эмч зүгээр л гээд байх юм. Ямар учиртай юм бэ ?? Хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээ байгаа юм бэ ???
2020-12-12
Иргэн:
Томрох донтой юм уу? Том том тоонууд өдөр болгон хэлээд байх юм. Өнөөдөр хэд өвчилснийг хэлээд, яаж халдвар авсныг л хэлэхэд боллоо шдээ.
2020-12-11
ЭМЯ УОК ШИНЭ ГОЛОМТ АЛДЛАА:
Шннэ голомт ????????????????
2020-12-11
Зочин:
Засаг ямар их булхай луйвраа нууж дарж ард иргэдийг хохироож байгаа бол төрийн нэр бариад ямар их нугалаа хэлмэгдүүлэлт хийж байгаа бол ямар их хөрөнгө мөнгө үр ашиггүй ач холбогдолгүй зүйлд зарцуулагдаж салхинд хийсч байгаа бол
2020-12-11
Зочин:
Гаалийн ажилтанд илэрсэн нь шинэ голомт үүссэнийг харуулж байгаа биз дээ. Цурманд оруулсан гэдэг бол шал худлаа шүү. Ингээд гаднаас илрээд байгаа юм чинь хаанаас ч хэзэ ч илэрч болно гэсэн үг ш дээ. Тэрийгээ сайн тодорхой хэлээд анхааруулаад яваач ээ. Бүдэг бадаг тодорхойгүй юм яриад байх юм.
2020-12-11
Зочин:
ЭМЯны сайд нь өөр зүйл ярих засаг нь өөр шийдвэр гаргаж хөдөлгөөнд оруулж гаднаас хүмүүс оруулна гээд байдаг энэ чинь л ямарч уялдаагүй болж харагдаад байгаа эсвэл худлаа жүжиг тоглоом юм уу
2020-12-11
Zochin:
Horio tawisan ch uchirtai tawimaar yuma, humuus ajilaa hiij bolno gehdee baar tsengeen, restauran karaoke, baraani delguuruudiig odoohondo ongoilgoj bolohgui yum shig sanagdah yum. Hunsnii delguuruud zailshgui heregtseetei gazar l ongoimoor baih yum
2020-12-11
Битгий хуцаад бай чи.
2020-12-11
үнэн:
Харин ч одоохондоо бага |7| гарч л байна. Хөл хорио тавигдаад ирэхлээр өдөртөө тогтмол 30-100 болж магадгүй
2020-12-11