ШУУД: Лоозонгоор авлига багасахгүй
2020-12-11

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

 

-Хууль, тогтоомжийн төслийг дэмжиж байна. Нэг номерт авч хэлэлцэх асуудал бол Оюутолгойтой холбоотой асуудал. Энэ нийгэм, дараа үеийн залуус, эх орон, ард түмнийхээ төлөө гэрээ байгуулсан улсуудыг буруутгаж байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Нямбаатар сайд энэ улсуудын попорсноос болж асуудал ийм байдалд хүрлээ гэж ярьж байна. Ц.Даваасүрэн гишүүн бүтэн жил Оюутолгойтой холбоотой бичиг баримтыг УИХ-аас олоогүй гэж байгаа. 

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

 

-Бид хууль батлаад нийгмийн эерэг, сөрөг үр дагаварт үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хангах эрх үүрэг Засгийн газарт байдаг. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажил хангалтгүй байна. Хэдэн зуун дүрэм журам танай дээр овоолоотой байгааг та өөрөө мэдэж байгаа. Шат шатанд хуулийн цоорхойг ашигладаг, хууль бус үйлдлүүд илэрч гарч байгаа шүү дээ. Та өөрийгөө өмөөрөх шаардлага байхгүй. Шат шатандаа анхаарах ёстой. Ойлгомжгүй олон хууль гаргаад яах юм бэ. Маш олон хүнийг чирэгдүүлдэг. Журам боловсруулж байна гээд хоёр, гурван сар болдог. Зарчмын асуудалтайгаа нүүр тулж сурцгаая. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

 

-Би дэмжихгүй үг хэлж байгаа юм. Амарсайхан гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Бид пялдаганаад байх шаардлагагүй. Улс орныхоо төлөө ярьж байна. Үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна гээд заачихсан. Энэ мэтийг анхаар. Юм юманд эмзэглээд байж болохгүй. Тогтоолын хэрэгжилтэд Засгийн газар анхаарах ёстой гээд заачихсан байгаа. Ингэж болохгүй. Өнөөдөр маргалдаад байх шаардлагагүй. Дөрвөн жилийнхээ явцуу эрх ашгийн төлөө байж болохгүй. Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэнтэй холбоотой баримт бичгийг олж авч чадахгүй байна. Их хурал эрүүл саруул байх ёстой. Энд олон нийтийн дуу хоолой хэрэгтэй. Харилцан ойлголцол хамгийн чухал. Тэгж байж төрийн үйл ажиллагаа тогтвортой явах болно. Бид ард түмний эрх ашигт харшилдаггүй хууль гаргах ёстой. Хэрвээ энэ хуулийг батлах гэж байгаа бол хоёр, гуравдугаар зүйлийг хэлэлцүүлгийн шатанд хасаад явна биз. 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь явсаар хүний эрхийн асуудалтай холбоотой. Хууль зүйн сайдад хэлье. Үг хэл, үзэл бодол, үйлдлээрээ үлгэр дууриал болъё. Хууль тогтоомжийг хүчирхийллийн эсрэг хандуулъя. Хүчирхийллийн цар тахал өндөр байна. Үүнийг нухчих дарах ёстой. Ганцхан бие махбодын хувьд биш, эдийн засгийн хувьд хүчирхийлэл байна. Эрчүүдийн хувьд ч хүчирхийллийн асуудал яригдаж байна. Шударга ёс нухчин дарж байгаа газар хүчирхийлэл гаарч байдаг. Гар гараа барилцаад хүчирхийллийн эсрэг дуугарах ёстой. Хүчирхийллийн эсрэг үйлдэл ганцхан цаасан дээр байх ёсгүй. Бодит үйлдлүүдийг хийх ёстой. Нийгмийн төлөө хамтдаа байж байж цар тахлын давна, хүчирхийллийг давна. Монголд хүчирхийлэл аймшигтай түвшинд байдаг. Хамгийн түрүүнд хүчирхийллийн эсрэг анхаарлаа хандуулахыг хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:

 

-Дэмжихгүй байна. Миний өргөн барсан 10 гаруй хууль бий. Дөрвөн хууль өргөн баригдсан. НӨАТ-ын тухай хууль байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барина. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хууьд өөрчлөлт оруулна. Сум хөгжүүлэх сангийн тухай хуулийн төслийг өргөн барина гээд олон хуулийн төслүүд оруулж ирэхээр төлөвлөж байна. Гишүүд дэмжиж өгөөрэй. 

 

Ийнхүү гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээ. Дараагаар нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Лоозонгоор авлига багасахгүй юм байна. Судалгаагаар төрийн албанд авлига буурахгүй байна. Монголчуудын өдөр тутмын амьдралд авлига байна шүү. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06