Нийслэлийн хэмжээнд өчигдөр 4258 хүнээс тандалтын шинжилгээ авчээ
2020-12-11

 

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн  шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4258 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 4120 ПСР-ийн сорьц авч илгээсэн. Харин “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд нийт 72747 хүн хамрагдсан байна. Эдгээр шинжилгээг 31 цэгт 543 эмнэлгийн ажилтан авсан аж.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин