ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагчийн шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.13/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 14987 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан сувилагч байгаа. Тухайн сувилагч нь 14 эмчилгээнд оролцоод ажиглалтын долоо дахь өдөр шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Бусад голомтод  шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. 

 

  • Улаанбаатар хот: 138

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт: 208

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 454 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 907 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 27 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 35 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 514 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 429 хүн хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 135 хүн хөнгөн, хүндэвтэр 27  байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 157 хүн хөнгөн, хүндэвтэр 51, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 12 хүн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байгаа.

 

 Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ эмч эмнэлэгийн ажилчид чинь идэх хоол унтах нойо ар гэр аав ээж хань үр хүүхдээ хаяад олон сар аар агааргүй битүү орчинд ажиллаад дархлаа суларч байна шүү дээ чам шиг том бөгстөй торгон цамцтай орк бишээ
2020-12-13
Зочин:
Энэ эмч сувилагчид ххд муу сахиж байна гадагш тарвал хэцүүднэ дээ
2020-12-13
зочин:
Энэ эмч эмнэлэгийн ажилчид чинь идэх хоол унтах нойо ар гэр аав ээж хань үр хүүхдээ хаяад олон сар аар агааргүй битүү орчинд ажиллаад дархлаа суларч байна шүү дээ чам шиг том бөгстөй торгон цамцтай орк бишээ
Od:
14 emchilgee gej yugaa heleed baigaa ym be? Oilgomjtoi yriach dee 14 hund emchilgee hiisen ym uu haashaa ym. Er oilgohgui ymaa
2020-12-13