ОХУ-д тос, элсэн чихрийн үнийг царцааж магадгүй
2020-12-14

Орост  дөрвөн сарын хугацаанд ургамлын тос болон элсэн чихрийн үнийг царцааж магадгүй талаар Известия мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих асуудлыг боловсруулж буй хэд хэдэн байгууллага ийм санаачилга гаргахаар зэхэж байгаа гэнэ. 

 

Ингэснээр, үйлдвэрлэгчдээс ургамлын тос худалдан авах үнэ 1 литр нь 95 рубль, лангуун дээр 110 рубль буюу монгол мөнгөөр 3940 төгрөгөөс хэтрэхгүй үнээр зарагдах гэнэ. Харин элсэн чихрийг үйлдвэрлэгчдээс 36 рублиэр авч, лангуун дээр 45 рублиэр /shuud.mn: монгол мөнгөөр 1611 төгрөг/ зарагдах боломжтой болох гэнэ.

 

"Үйлдвэрлэгчийн үнэ болон жижиглэн худалдааны үнэ гэсэн хоёр үнийг царцаахтай холбоотой алхам нь Ерөнхийлөгчийн үүрэгт өгсөн Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд боломжтой шийдэл" хэмээн Жижиглэн худалдааны холбоны тэргүүн Сергей Беляков мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, одоогоор энэ талаар хэлэлцэж байгаа гэнэ.

 

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ иргэдийн орлого дөрвөөс дээш хувиар буурсан, харин элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ 70 орчим хувь нэмэгдсэнийг онцолж байлаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авахыг Засгийн газартаа даалгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гүйцэд орчуул лда. Гадагшаа их хэмжээгээр экспортлоод дотооддоо хомсдол үүсч үнэ 30.40 хувь өслаа
2020-12-14