COVID-19: АНУ-д вакцинжуулалт эхэлж байна
2020-12-14

Коронавирусийн халдварын тохиолдол хамгийн их байгаа АНУ-д өнөөдөр вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад Америк, Германы Pfizer/BioNTech компаниудын гарган авсан вакциныг хэрэглэх бөгөөд эхний өдөр тарилга хийх 145 хөдөлгөөнт амбулатори үйл ажиллагаа явуулах аж. 

 

Вакциныг тарилга хийх цэгүүдэд хүргэхэд тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардсан бөгөөд нэн тэргүүнд -70 хэмийн хүйтэнд вакциныг тээвэрлэх ёстой юм байна. Түүнчлэн вакциныг дөрвөн удаа л шилжүүлэн тээвэрлэж болно, үүнээс дээш тохиолдолд вакцин урьдчилан сэргийлэх чадвараа алдах аж. 

 

Америк, Германы хамтарсан энэхүү вакцин нь 95 хувийн үр дүнтэй гэж боловсруулсан мэргэжилтнүүд мэдэгдэж байлаа. Туршилтын сүүлийн шатанд энэ вакциныг хийлгэсэн зургаан хүн нас барсан талаарх мэдээлэл гарч байв. Тэдний хоёр нь плацебо буюу хуурмаг бэлдмэл тариулсан, харин дөрөв нь вакцин тариулсан хүмүүс байсан бөгөөд гэхдээ тэд архаг хууч өвчинтэй байсан гэж вакцин боловсруулсан компани мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жамбал:
Pfizer-ийн вакцин тариулсан харшилтай, астматай, зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс нас барсан. Үр дүнгээ өсгөхийн тулд худлаа пиар хийсэн. Бодит үр дүн нь 60-80% орчим байгаа тухай мэдээлж байна. Америкт иргэд нь ч энэ вакцинд дургүй байна.
2020-12-14