Орос даяар вакцинжуулалт эхэллээ
2020-12-16

Оросын Холбооны Улсын бүхий л бүс нутагт коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын хөтөлбөр эхэлжээ. Энэ талаар мягмар гарагт ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

"ОХУ-ын бүхий л бүс нутгуудад вакцин хүргэсэн, улмаар бүх бүс нутагт вакцинжуулалт эхэллээ. Вакцин нийлүүлэхээс өмнө бид туршилтын нийлүүлэлтийг хийсэн. Бүх бүс нутаг вакцин хүлээж авах, вакцинжуулж эхлэхэд бэлэн" хэмээн тэрбээр Засгийн газрын дэргэдэх коронавирустэй тэмцэх хяналтын зөвлөлийн хурал дээр мэдэгджээ.

 

ОХУ-д вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд нэн тэргүүнд багш, эмч, олон нийттэй харилцдаг ажилтнууд хамрагдах юм. Энэ жагсаалтыг бүс нутгийн захиргаа өргөжүүлж болох гэнэ.

 

Түүнчлэн Оросын Эрүүл мэндийн яам коронавирусийн вакцинд хамрагдсан хүмүүсийг бүртгэж байгаа бөгөөд одоогоор 28.5 хүн бүртгүүлсэн байна. Мөн хяналтын апликейшн нэвтрүүлсэн байна.Вакцинд хамрагдсан хүмүүс энэ апликейшнээр дамжуулан биеийн байдлынхаа талаар мэдээлж болох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
28 хүн дээрээс нь хагас биётэй 1 хүн байгаамаа
2020-12-16
bayar:
28.5 hun gej yamar hun be bichsen yumaa shalgaach
2020-12-16