Байден өрсөлдөгчөө албан тушаалд урив
2020-12-16

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон  Жо Байден өмнө нь намын сунгаанд өөртэй нь өрсөлдөж байсан Пит Буттижийг АНУ-ын Тээврийн сайдаар томилохыг санал болгожээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.

 

Энэ нь өрсөлдөгчөө захиргаандаа нэгдэхийг урьсан анхны тохиолдол гэдгийг CNN онцолжээ. Буттиижич 38 настай, өмнө нь АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын офицер байсан тэрбээр Индиана мужийн Саут-Бенд хотын даргын алба хашиж байв. Түүнчлэн ижил хүйстэн гэдгээ олны өмнө зарлаж байжээ.

 

Буттижич 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэг байв. Тэрбээр гуравдугаар сард сонгуулийн өмнөх өрсөлдөөнийг орхин, Байденыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
OK
2020-12-16