Байден олны өмнө вакцин тариулна
2020-12-17

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден багийн ажилтнууд нь түүнийг коронавирусийн вакциныг олны өмнө хийлгэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байденаас хэзээ тарилга хийлгэх талаар асуухад "Бид үүн дээр ажиллаж байна. Би дугаарлахгүйгээр вакцин тариулмааргүй байна, мөн үүний зэрэгцээ вакцин аюулгүй гэдгийг америкчуудад харуулмаар байна. Одоогоор бид энэ төлөвлөгөөг боловсруулж байгаа" хэмээн Байден мэдэгдээд олны өмнө вакцин тариулах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.

 

Өмнө нь тэрбээр АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи вакцины аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрмөгц олны өмнө вакцин тариулна гэж мэдэгдэж байлаа. 

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албадын яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар Америкийн Pfizer, Германы BioNTech компанийн хамтран боловсруулсан вакциныг зөвшөөрсөн юм. Улмаар даваа гарагаас эхлэн вакциныг АНУ-д ашиглаж эхэлсэн бөгөөд энэ сарын сүүл хүртэл 20 сая хүн, нэгдүгээр сарын сүүл гэхэд 50 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж харин хоёрдугаар сард энэ тоо 100 саяд хүрнэ гэж найдаж байгаагаа АНУ-ын Эрүүл мэндийн сайл Алекс Азар мэдэгдэж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин