Еврокомисс: Цар тахлын төгсгөл хол байна
2020-12-17

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дуусахад хол байна гэж Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 

 

"Цар тахлын төгсгөл хол байна. Энэ тахлыг дуусгахын тулд хүн амын 70 хүртэлх хувийг вакцинд хамруулах шаардлагатай" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Өмнө нь Еврокомисс мэдэгдэл хийхдээ вирусийн тархалттай олон улсын түвшинд тэмцэх шаардлагатай, учир нь дэлхийн нэг өнцөгт аюулгүй байдлыг хангаагүй байхад нөгөө өнцөгт хүмүүс аюулгүй байх боломжгүй хэмээн онцолж байв. 

 

Энд дуулгахад, Еврокомисс өдгөө боловсруулагдаж буй вакцинуудаас хоёр тэрбум гаруйг Европын холбоонд зориулан худалдан авахаар хэлэлцээр хийсэн байна. Улмаар эдгээр вакцинууд бүхий л туршилт, шалгалтуудыг амжилттай давсан тохиолдолд Европын зах зээлд нийлүүлэгдэх аж. Хамгийн эхний вакциныг энэ сард Европын холбоо зөвшөөрч магадгүй талаар Евроньюс мэдээлжээ.

 

Европын холбооны хүн ам 500 тэрбум орчим бөгөөд ЕХ вакцин боловсруулагч компаниудтай тохиролцоо хийхийн дээр дэлхийн бусад орнуудад ч коронавирусээс сэргийлэх вакциныг нийлүүлэх боломжийг үлдээнэ хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
500 сая
2020-12-18
Кса:
Даан ч сүүлийн үед дэлхий нэг тийшээгээ хазайгаад дэнжигнээд сонин оргиод байсан юм аа. 500 тэрбум хүний жин дээр нь хэрэглээ энэ тэр байгаа биз, аргагүй ээ аргагүй.
2020-12-17
дэлхийн нийт хүн ам 8 тэрбум орчим, ЕХ-нд 500 тэрбум хүн. ккк
2020-12-17
Зочин:
ЕХ-ны хүн ам 500 тэрбум ?
2020-12-17