АНУ-д Pfizer вакцин тариулсан сувилагч эмнэлэгт хүргэгджээ
2020-12-17

АНУ-ын Аляска мужид коронавирусээс сэргийлэх Pfizer/BioNTech компаниудын вакциныг тариулсан сувилагчид харшил үүсч, улмаар түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. 

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сувилагчийн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Вакцин тариулсны дараах сөрөг үр дагавар нь өнгөрсөн долоо хоногт Их Британид хоёр эмнэлгийн ажилтанд вакцин тариулсны дараа үүссэн шинж тэмдгүүдтэй ижил байжээ. Аляскийн эмнэлгийн ажилтан эм бэлдмэлд харшилдаг байсан талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын 14-ний өдөр АНУ-д коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын хөтөлбөр эхэлсэн. Вакцинжуулалтад Америкийн Pfizer  болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакциныг ашиглаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Batalgaatai xamgaalaax xugatsaa ni todorxoigui bogood deed tal 4-6 sar genelee
2020-12-18
Молом:
Наад вакцинаар 6 хүн нас барсан. Харшлын өвчтэй хүмүүст тохиромжгүй гэж дүгнэсэн. Вакцин хийх зөвшөөрлөө авахын тулд 50% шингэлж тарьсан нь нотлогдсон ч АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв вакцин хэрэглэх зөвшөөрөл олгосон байна лээ.
2020-12-17
Би ч ямар ч харшил өгч байгаагүй
2020-12-17
Айчихлаа
2020-12-17
Kenchbish:
1960-онд дал тариа гэгчийг тариулаад халуураад уйлж явлаа дааХариу урвал үзүүлж байж дархлаа тогтох байх шүү
2020-12-17
Би ч ямар ч харшил өгч байгаагүй