БНХАУ хоёрдугаар сар гэхэд 50 сая хүнийг вакцинд хамруулна
2020-12-21

Дэлхий даяар тархсан коронавирусийн анхдагч голомт болох Хятад улс цар тахлыг хяналтдаа оруулж, улмаар өдгөө халдварын тоо маш бага бүртгэгдэж байгаа юм. Түүнчлэн 12 дугаар сарын 19-ний бямба гарагт тус улсад вакцинжуулалт эхэлжээ. 

 

Ингэснээр, ирэх оны хоёрдугаар сарын 15 гэхэд 50 сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа гэж Шанхайн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Үүнээс өмнө, Хятадын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жэн Исинь вакцин тариулсны дараа ч амны хаалт зүүж, хувийн хамгаалалтын арга хэмжээг сахих шаардлагатайг анхааруулж байлаа. Учир нь дэлхий дээр нэг ч вакцин 100 хувийн баталгаа өгөх боломжгүй тул сүргийн дархлаа тогтох хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөх шаардлагатай хэмээн тэрбээр тайлбарлаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин