Өндөг нэг хоногийн нөөцтэй байна
2020-12-21

 

Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэснийг УОК-оос мэдэгдлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. З.Мэндсайхан сайд гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг танилцуулав. Тодруулбал, улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцлөөс шалтгаалан өндөг 1 хоногийн нөөцтэй байна.


Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа ажээ.


Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд сайд З.Мэндсайхан хариулахдаа “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин
Нөгөө Түмэн шувуу щч билүү Төсвөөс олонтэрбум төгрөг аваад байсан компани дампуураа юу
2020-12-22
3-р сард өндөг бүү ид хятад оросын хор орно гэж Богдын лүндэнд бичиж
2020-12-21
Архи пиво биш өндөг бөөндмөөр юм байна даа,Маргааш гараад өндөгөө бөөндөж авцгаа,
2020-12-21
Зочин:
Өндөг нэг хоногийн нөөцтэй байх хамаагүй, иргэдийг бухамдуулсан мэдээлэл хэрэггүй, мах гурил байхад монгол ажрахгүй.
2020-12-21