УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирч байна
2020-12-22
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл өнгөрөгч арваннэгдүгээр сард цацагдсан. 

 

Түүний гэргий Ч.Сэлэнгэ "Гэр бүлд минь эрүүл энхийг хүсэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа .Ханийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байна. Алтан гартай эмч нартаа баярлаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний өвчний оношийн талаар тодорхой мэдээлэл үгүй ч цахим орчинд нойр булчирхай, гадны нөлөөтэй хордуулсан гэх мэт таамгийг дэвшүүлж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Залуу хүний хувьд мундаг залуу. Хурдан эдгээрэй
2020-12-23
Ашгүй дээ. Залуусын манлайлагч төлөөлөл болсоон залуу. Эрүүл байхад бзх зүйл болно доо. Эрүүл энхийг хүсье.
2020-12-22
Зочин:
Ашгүй дээ. Ирээдүйд Монгол Улсыг удирдан авч явах шинэ үеийн шилдэг удирдагч залуу гэж итгэж явдаг. Хурдан эдгэрч ажилдаа эрч хүчтэй ороорой.
2020-12-22
irgen:
hurdan edgej ajildaa orooroi.turd ta heregtei shyy.
2020-12-22
Зочин:
Ямар гоё мэдээ вэ. Хурдан эдгээрэй.
2020-12-22
ААК:
Эрүүл энхийг хүсье,
2020-12-22
haynosriin huu mun bol avsan chuluug bairand ni tavi
2020-12-22