ШУУД: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1006 боллоо
2020-12-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.22/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12357 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 13 тохиолдол  нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд 2 эмнэлгийн ажилтан, 2 сахиур, 4 өвчтөн, гэр бүлийн хавьтал 5 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 219 болж байгаа. Баянзүрх дүүргийн халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 75 боллоо. Өчигдөр 113 хавьтлыг олж илрүүлж тандалт судалгаанд оруулсан. Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтал 1249 хүнийг олж илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Үүнээс 240 хүнд давтан шинжилгээ хийсэн. Тандалт шинжилгээ үргэлжилж байгаа. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Сэлэнгэ аймагт:216

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 544 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1006 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 541 байгаа. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 420 хүн хөнгөн, хүндэвтэр 26 хүнд 6, маш хүнд 1 байна.  

 

Г.Мичидмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Хуц чи илрүүлээд ажлаа хийгээд байгаа юм бишүү
2020-12-22
зочин:
Энэ илэрсэн хумуус бугд эмнэлэг дээрээ байгаагуйбайх. аль дуурэг илэрсэн бэ. Энэ авгайг зайлуулаач.
2020-12-22
Zochin:
Хуц чи илрүүлээд ажлаа хийгээд байгаа юм бишүү