Энэ оны нийт хуурамч мэдээллийн тал гаруй нь COVID-19-тэй холбоотой
2020-12-22

2020 онд гарсан нийт хуурамч мэдээллүүдийн талаас илүү хувь нь коронавирусийн халдварын цар тахлын сэдэвтэй холбоотой байсан гэнэ. Энэ талаар Оросын харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн харилцааны салбарын хяналтын алба мэдээлснийг РИА Новости дамжууллаа.

 

"2020 онд гарса н нийт хуурамч мэдээллүүдийн 60 орчим хувь нь коронавирусийн сэдэвтэй холбоотой байсан" гэж тус байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. 

 

Харин гадаадын эх сурвалжууд дундаас Юүтүб суваг хамгийн их хуурамч мэдээлэл түгэх талбар болж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин