ШУУД: 57 хүний шинжилгээнд коронавирус илэрснээс 55 нь Баянзүрх дүүрэгт
2020-12-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.23/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 4134 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 57 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 55 тохиолдол  нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд 1 захиргааны ажилтан,   9 сахиур, 43 өвчтөн, гэр бүлийн  2 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр батлагдсан 55 тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын хавьтал гэж тусгаарлагдсан иргэд бөгөөд давтан шинжилгээд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтан халдварт өртсөн байгаа. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 274 болж байгаа. Сэлэнгэ аймагт батлагдсан нийт тохиолдол 217 боллоо. Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 600 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1063 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 541 байгаа. Өнөөдрийн байдлаар 513 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 466 хүн хөнгөн, хүндэвтэр 40 хүнд 6, маш хүнд 1 байна.  

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
HEdhen hariutslagagvi kkruudaas bolj ulsaaraa dahiad hohiroh ni bn ,,,,, arai arai
2020-12-23
Muu Nowshid:
Gunbalai geed nohor hol horiogoo darui zuzal geed l huzaad baisan gai ni ingej ilerch Mongol uls ulam udaan hol horigdoh bolj b na !
2020-12-23
Зочин:
Дүүрэг дүүргээр хэлээч.
2020-12-23