Я.Амаржаргал: Шинжилгээний сорьц хөлдсөн асуудал үүсээгүй
2020-12-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.23/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: 

 

-Манай улсад коронавирус халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш лабораторид суурилсан тандалт судалгааг тасралтгүй хийж байна. Хүн амын дунд халдварыг илрүүлэх, халдвартай хүний хавьтлыг олж тогтоох, эмнэлэгт хэвтэж байгаа иргэдэд тандалтын судалгааг тасралтгүй хийж байгаа. Манай улсад хийж байгаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ нь чанарын шаардлага хангасан бөгөөд ДЭМБ болоод бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийж байгаа. 

 

Түрүүчийн удаа бүх нийтийн бэлэн байдал зарлахад Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутагт буцаж чадахгүй саатсан иргэдийн асуудлуудыг шийдэхийн тулд Засгийн газар, УОК шийдвэр гаргасан. Улаанбаатар хот болон аймаг, сумдын хооронд зорчих иргэдийг шинжилгээнд хамруулсан. Нийслэл болон аймаг орон нутагт суралцдаг оюутнуудыг гэрт нь хүргэх үйл ажиллагааг 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулсан. Энэ хугацаанд 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан бөгөөд нэг цэгт алдаа дутагдал гарсан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эрүүл мэндийн яаманд албан тоотоор урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй, иргэдийн биеийн халууныг үзээгүй зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн албан тоотыг 12 дугаар сарын 01-нд ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа тухай бүрд нь хянаж сайжруулсан. Энэ үйл ажиллагаа 12 дугаар сарын 08-нд дууссан. Өөрөөр хэлбэл сарын өмнөх үйл ажиллагааг цахимаар бичиж байна. Энэ нь буруу ташаа ойлголт юм. Сорьцыг шаардлага хангахгүй түвшинд авсан асуудал нэг цэг дээр гарсан. 

 

Өнөөдрийн байдлаар шинжилгээний цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 19 цэг дээр шинжилгээ авч ажиллаж байна. Цахимаар бичигдэж байгаа асуудал сарын өмнө 100 мянга гаруй иргэнийг хөдөө орон нутагт зорчуулахад нэг цэг дээр гарсан асуудал юм. Шинжилгээний сорьц хөлдсөн асуудал үүсээгүй. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бид маш хүнд байдалд байна. 14 хоног аминд тулсан ажил л биш бол хөл хөдөлгөөнгүй байя хүмүүсээ. Төрийн алба хаагчид маш хариуцлагатай байж арьсаа хамгаалах тухай биш хөдөлгөөнийг, вирусыг хяналтандаа байлгахад л чиглэсэн арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй шүү. Тэр оношлуур нь хүрэлцээтэй бол гаднаас орж байгаа хүмүүсийг ч гэсэн шалгачихад гэмгүйдээ.
2020-12-24
Зочин:
Бид маш хүнд байдалд байна. 14 хоног аминд тулсан ажил л биш бол хөл хөдөлгөөнгүй байя хүмүүсээ. Төрийн алба хаагчид маш хариуцлагатай байж арьсаа хамгаалах тухай биш хөдөлгөөнийг, вирусыг хяналтандаа байлгахад л чиглэсэн арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй шүү. Тэр оношлуур нь хүрэлцээтэй бол гаднаас орж байгаа хүмүүсийг ч гэсэн шалгачихад гэмгүйдээ.
2020-12-24
Иргэн:
Энэ авгай сарын өмнөх асуудал ганцхан цэг дээр гарсан гэж тоохчгүй арьсаа хамгаалж ярих юмаа. Шинжилгээг иймэрхүү байдлаар авч байгаа нь жирийн л асуудал уу? Бид ямар орчинд амьдраад байнаа ойлгомжгүй. Иймэрхүү юмнуудаас болж ажил хийж байгаа нь буруутгагдаж байгаа юм шүү дээ. Ажлыг ингэж хийхгүй ээ, даргын оронцог болсон юмнууд хоосон толгойтнууд.
2020-12-23
1:
Сарын омнох асуудал бол асуудал биш юм уу?
2020-12-23
Zochin:
Ene avgai irgediin esreg ih hutsdag ym.Tolgoid ni mungu ergeldej baidag.Ymar saindaa Bi uvdvul ih mungu tuluh uchraas uvduhgui baih ymsan geh oilgolt irgeded alga. Amerikt EMD daa irged ni hamgiin bagadaa 1300 dollar tuldug baihad manai irged sard 500 tugrug ugdug gej baisan ni uvchind shanalsan huniig mungu gej hardagtai ni holbootoi.
2020-12-23
М.Бүрэнбаяр:
Та битгий нахалдаад бай баримтгүй юм хүн бичих үү? Та нар энэ үед даварч байгаа юм биш үү. Хүн амьтан ажлаас нь халаад. Дээр чинь хөх тэнгэр дэргэд чинь ард түмэн байдаг юм шүү. Хурган дарга нараа
2020-12-23
их сул чадваргүй авгай юм:
хаанаас ийм юм олж тавьдаг байна аа. Өнөөдрийн мэдээгээр энгийн юмыг ямар олон үгээр яршигтай тайларлаж байна аа ??? Зайлбал таарна.
2020-12-23
их сул чадваргүй авгай юм:
хаанаас ийм юм олж тавьдаг байна аа. Өнөөдрийн мэдээгээр энгийн юмыг ямар олон үгээр яршигтай тайларлаж байна аа ??? Зайлбал таарна.
2020-12-23
kub:
iim notstoi khund uyed emnelegiin baiguullaguud ni mergejliin khyanaltyn baiguullagyn dugnelt garakh khemjeenii dutagdaltai baigaad zascj zalruulaad ajillana gedegiig oilgokhgui bn
2020-12-23