Франкфуртад үлдсэн иргэнийг Чех улс руу буцаана
2020-12-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын хүмүүс оролцов. 

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Коронавирус халдвар тархаж эхэлсэн цагаас эхлэн Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг хилээр зохион байгуулалттайгаар татан авах ажил нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 27729 иргэнийн татан аваад байна. Үүнээс агаарын замаар 93 улсаас 111 нислэгээр 21092 иргэн, ОХУ болон БНХАУ-аас авто замаар 6637 иргэнийг авч ирээд байгаа. Энэ сард УОК-ын шийдвэрээр үйлдэгдсэн дөрвөн удаагийн нислэгээр нийт 542 иргэн ирсэн. Ингэснээр энэ онд хийгдэх тусгай үүргийн нислэг дуусаж байна.

 

Гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг авч байгаа. Одоогийн байдлаар дэлхийн 30 орчим улсаас 2000 орчим иргэн  яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан байна. Үүнээс 1500 гаруй нь БНСУ-д оршин суудаг иргэн байгаа. Энэ сард Франкфурт руу үйлдэгдсэн нислэгт манай улсын нэг иргэн коронавируст халдвартай учир ирж чадаагүй. Энэ иргэнтэй холбоотой асуудлаар Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам тодорхой мэдээлэл гаргасан. Мөн тухайн иргэн хувийн цахим хаягаар мэдээлэл хийсэн. Энэ асуудалтай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамнаас тухайн хүний эрүүл мэндийн нууц ,хувийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзсэн учраас энэ иргэнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байсныг  ойлгохыг хүсье.

 

Энэ завшааныг ашиглан сайн дураараа  туслалцаа үзүүлж байсан иргэд болон байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Франкфуртад үлдээд байгаа иргэнд сайн дураараа тусалж, гэртээ байлгаж байгаа иргэддээ талархаж байна. 

 

Бид тус иргэнийг 12 дугаар сарын 29-нд Чех улс руу буцааж, тус улсад суугаа  Элчин сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэл хугацаанд байлгах зохион байгуулалтын арга хэмжээг авсан. Тухайн иргэн уг саналыг зөвшөөрсөн. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
anxnaasaa tusgai nisleg uom bol xaldvartai xun baival xerxex, tuuniig tusgaaran ex orond ni avhrax zoxitsuulalt xiix yostoi shuudee. Unexeer mulguu dutuu bodox uomdaa manai darga nar. Ter xun tegeed xari orond yaval yaa geed xayaj bui xereg uu Sodbatar aa Xurelsuxee. Naad murui amt Sodbaataraa xalaachdee ugaasaa JDY chin xulgaich shuudee
2020-12-23
иргэн:
Хөөрхийг хүний нутагт арайч дээ
2020-12-23