Дэлхийн 100 хүн тутмын нэг нь COVID-19-өөр халдварласан
2020-12-23

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 77.95 саяыг давсанаар манай гарагийн нийт хүн амын нэгээс илүү хувь нь халдвар авсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Дэлхий дахинаа коронавирусийн тархалт хурдацтай үргэлжилж байна. Есдүгээр сараас өмнө дэлхийн олон оронд халдварын хоёр дахь давалгаа эхэлж байх үед дэлхий дахинд өдөрт 300 мянга хүртэлх тооны халдварын тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 10 дугаар сард энэ үзүүлэлт хоногт 600 мянга хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 12 дугаар сарын 20-ны өдөр хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд 24 цагт 800 мянган халдварын тохиолдол илэрчээ. 

 

Үүний зэрэгцээ нийт халдвар авсан хүмүүсээс нас барах хүний тоо бага зэрэг буурсан байна. Эхний давалгааны үед нас баралтын үзүүлэлт 6-7 хувь байжээ. Дэлхий дахинд халдварын тохиолдол дөрвөн сая бүртгэгдсэн тавдугаар сарын есний өдөр 276.8 мянган хүн буюу 6.92 хувь нь нас барсан байна. 

Shuud.mn
Сонин хачин