Цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийн үйлчлэх хугацааг сунгах төслийг хэлэлцэж байна
2020-12-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Уг хуулийн төслийн үйлчлэх хугацааг сунгах саналыг оруулж байгаа юм. 

 

Дараагаар нь гишүүдийн асуултад хариулж байна.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Зарим гишүүд, Монгол банкнаас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуулийн төсөл өргөн барихаар боловсруулж байгаа. Энэ хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх хэрэгтэй байна. Яаж уялдулах вэ?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын Дэгийн хуулийн дагуу өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараагаар нэгтгэн хэлэлцэх эсэхийг шийднэ. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн, энэ хуулийн төслийг. УИХ дээр цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Ж.Сүхбаатар нарын Ломбардын зээлийн хүүг бууруулах, Ц.Туваан нарын өргөн барьсан хуулийн төсөл байгаа. Нийтдээ цар тахалтай тэмцэх зургаан хуулийн төсөл байна. Нэгтгэж хэлэлцэх асуудлаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэнэ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин